Tod Nomin Gerel Collection

Dublin Core

Title

Begeremjid xāni olon töröliyin touji öüni ɣucin xoyor modon kümün üliger üzüüleqsen yeke kölgöni sudur orošibo
Бигэрмижид хааны олон төрлийн тууж үүний 32 модон хүний үлгэр үзүүлсэн их хөлгөний судар оршив

Subject

Literature

Description

Black and red ink clear script manuscript
[Curator Notes] Махасамади хааны хүү Бигэрмижид 12 настайдаа цэцэгнээс мэндэлсэн сайхан эхнэр олж авахаар яваад Очир йогтой тааралдаж түүгээр хэрхэн олж авах арга заалгажээ. Тийнхүү заалгаснаар аюулт шулмасыг дарж Мапам далайн хөвөөнөөс нэгэн цэцэг авчирж Очир йогоор нээлгэвэл Цэцэг хатан гарч иржээ. Бигэрмижид хамтнаа цэцгэнд нь хийгээд гэрийн зүг явж байхдаа нутгийнхаа ойролцоох нэгэн сүмд хоноглохоор болсон байна. Ийнхүү унтаж байхад хатан нь цэцэгнээсээ гарч Бигэрмижидийн өвдгийг дэрлэн унтаж гэнэ. Тэр үед Махасамади хааны хоньчин Раднаагийн эхнэр нөхөртөө уурлаад гэрээсээ гарч явж байгаад Бигэрмижидийн хоноглосон сүмд иржээ. Тэгээд Цэцэг хатныг цэцгэнд нь хийж далайд хаяад өөрөө Бигэрмижидийн өвдгийг дэрлээд хэвтэж гэнэ. Бигэрмижид өглөө босож хүүхнийг үзээд Миний хатан биш байна гэсэнд өнөөх эхнэр элдэв аргаар хууран итгүүлж чаджээ. Сүүлд Бигэрмижид далайн эргээр зугаалж яваад нэгэн цэцэг олж гэртээ авчирсанд хатан нь сэжиглэж устгахыг тушаажээ. Зарц нар нь тэр цэцгийг хээр чулуун дээр орхисныг нэгэн арш олж аваад гоо охиныг гарган авч дэргэдээ байлгажээ. нэг өдөр Бигэрмижид хаан авлаж яваад аршийн охиныг үзэж таниад хатнаа болгон авсан байна. Ийнхүү Бигэрмижид хаан хатны хамт тэнгэрийн оронд очсонд бурхад түүнд 32 хүн хөлтэй ширээ өгсөнд дэлхийдээ буун хаан болсоор 80 наслаад өөд болжээ. Тиймээс түүний ширээнд сууж хаан болох хэмээсэн хүнд хаан ширээний 32 модон хүн Бигэрмижид хааны үйл явдлаас ээлжлэн дурдаж хэрвээ тийм эс байвал суулгадаггүй ажээ.

Source

Barintag-2

Publisher

[s.n.]

Date

[s.a.]
3/13/2011

Contributor

Tod Nomyn Gerel Center
Hovd Aimag, Raashgonzeglin Monastery

Format

Sutra
p. 214
43.6x16 cm
application/pdf
51.2MB

Language

mn

Type

text

Identifier

Barintag-02-01

Citation

"Begeremjid xāni olon töröliyin touji öüni ɣucin xoyor modon kümün üliger üzüüleqsen yeke kölgöni sudur orošibo," online in Digital Library for International Research Archive, Item #11346, http://dlir.org/archive/items/show/11346 (accessed April 18, 2024).

Download Files

Geolocation

Share this Item