Tod Nomin Gerel Collection

Dublin Core

Title

Sonosōd toniloqči zourdiyin sudur oro-šiboi
Сонсоод тонилогч зуурдын судар оршив

Subject

Religion
Narrative

Description

Black and red ink clear script manuscript
[Curator Notes] Бурхан хийгээд хамаг бодисад нарт мөргөсөн тахил үгтэй. Энэхүү зуурдын судрыг урихын урьд итгэлийг унш. Үхэх цагт номоос өөр юу ч эс болох тул энэхүү номыг унш гээд дараах зүйлийг өгүүлжээ. Үүнд: Би ингэж сонссон юм. Тэр цагт бурхан багш найман түмэн дээд сахилтан, гурван түм зургаан мянган бодь сэтгэлтэн нарын хамт сууж байв. Тэд бүгд бурхан багшийн гурван хөлгөний сургаалын утга, санаа, үг дохио гайхамшиг болсон ариун номыг сонсохоор цуглажээ. Бурхан багш зарлиг болруун: Энэ бол хамаг судрын хаан билээ. Энэ бол бодь сэтгэлтний замнал билээ. Сонсоод тонилгогч энэ судар их газар мэт сайн саар бүхнийг үүрнэ. Энэ судар их ус мэт хир буртаг бүхнийг угаана. Энэ судар их гал мэт бузар бүхнийг шатаана. Энэ судар их салхи мэт балар бүхнийг гийгүүлнэ. Та бүхэн энэ номыг бишрэн тогтоож, эзэмшиж, дэлгэрүүлэгтүн. Тэгвэл дээд суу билгийг олох болно. Нас нөгчөөд хаа төрсөн тэр төрөлдөө бурхны гэгээн нүүрийг үзэж, бурхны ариун чанарыг онож гаслан төөрөгдлөөс гэтэлюү. Учир нь юмс, үзэгдэл бүхэнд бурхны мөн чанар бий гээд амьтныг зовлонгоос чөлөөлөх 10 зарчим, бодь сэтгэлтний баримтлах 4 зарчмуудын талаар өгүүлсэн байна (pp. 1-14). Энэ ариун судрыг сонсох нь бурхан багшийн алдрыг сонсох мөн. Энэ ариун судрыг барих нь бурхан багшийн мутрыг барих мөн. Энэ ариун судрыг эзэмших нь бурхан багшийн үйлсийг эзэмших мөн. Энэ ариун судрыг номлох нь бурхан багшийн замналыг номлох мөн. Энэ ариун судрыг ухаарах нь бурхан багшийн мөн чанарыг ухаарах мөн (pp. 15-16).
[Curator Notes Cont.] Энэхүү Сонсоод тонилогч номонд өгүүлсэн сургаалыг үлгэрээр тайлбарласан байна. Нэгэн үлгэр өгүүлье. Ганц хүүтэй эцэг хүн байжээ. Тэр хүүдээ маш хайртай тул өдөр шөнөгүй асран тэтгэж, сурган хүмүүжүүлэв. Хүү ч эцгээ хүндлэн дээдэлж, сургаал зааврыг нь биелүүлдэг байлаа. Нэгэн удаа эцэг нь хол аянд яваад өнө уджээ. Өнө удсан эцгээ үхэж хэмээн санаж уйлан шаналж, гуниж гутарсан өнөөх хүү эцгийн сургаал зааврыг цагийн элээсэнд мартаж, гэмт үйлд автах болов. Эцэст нь холын аянаас эцэг нь эргэн ирэхэд хүүгийн сэтгэл ч баяр жаргалаар тэнийж, эцгийн сургаалыг мартсанаа санаж гэмшжээ. Энэ үлгэрийн эцэг гэдэг нь бурхан багш юм. Ганц хүү гэдэг нь хамаг төрөлхтөн юм. Хол аянд өнө удсан гэдэг нь бурхан багш өөр ертөнцөд номоо айлдахаар ажирсныг хэлжээ. Эцгээ үхэж хэмээн гуниж гутарсан гэдэг нь үнэнийг танихгүй төөрөгдөлд автсаныг хэлжээ. Эцэг нь эргэн ирсэн гэдэг нь бурхан багш энэ ертөнцөд заларсныг хэлжээ.

Source

Barintag-1

Publisher

[s.n.]

Date

[s.a.]
3/10/2011

Contributor

Tod Nomyn Gerel Center
Hovd Aimag, Raashgonzeglin Monastery

Relation

Barintag-1

Format

Sutra
p. 16
34.6 x 8.5 cm
application/pdf
3.2MB

Language

mn

Type

text

Identifier

Barintag-01-05

Citation

"Sonosōd toniloqči zourdiyin sudur oro-šiboi," online in Digital Library for International Research Archive, Item #11320, http://dlir.org/archive/items/show/11320 (accessed July 4, 2022).

Download Files

Geolocation

Share this Item